СИНГАПУРЫН БИРЖИД 2021 ОНД АРМАТУРЫН ГАНГИЙН ФЬЮЧЕРС АРИЛЖИЖ ЭХЛЭНЭ


2021 онд Сингапурын биржид арматурын ган туйвангийн фьючерс арилжиж эхлэхээр төлөвлөж байгаа талаар тус бирж мэдээллээ. Фьючерсийн үнийг “MySteel Shanghai”-ийн арматурын ган туйвангийн индекстэй харьцуулан тогтоох юм байна.

Энэхүү фьючерсийг арилжиж эхэлснээр гадаадын хөрөнгө оруулагчид анх удаа БНХАУ-ын гангийн бүтээгдэхүүний арилжаанд оролцох боломжтой болж байгаагаараа онцлогтой ажээ. Шанхайн фьючерсийн биржид одоогийн байдлаар дөрвөн төрлийн ган бүтээгдэхүүн арилжиж байгаа ч гадаадын хөрөнгө оруулагчид арилжаанд оролцох боломжгүй байдаг байна.

БНХАУ-ын эдийн засаг сэргэж, дэд бүтэц, барилгын салбарт их хэмжээний хөрөнгө оруулж байгаатай холбоотойгоор ган болон гангийн бүтээгдэхүүний эрэлт өссөөр байгаа юм.

Эх сурвалж: Bloomberg TV


December 21, 2020
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.