2020.12.22 ӨДРИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ


📌2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 29 хувьцаат компанийн 598,756,588.84 төгрөгийн үнийн дүн бүхий 6,622,909 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.

💹Үүнээс “Эрдэнэс сольюшинс” ХК (AMT +11.24%) болон “Ард кредит ББСБ” ХК (ADB +7.18%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Баянгол зочид буудал” ХК (BNG -5.00%) болон “Дархан нэхий” ХК (NEH -2.53%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 9,436 ширхэг нэгж эрхийг нийт 991,165 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 1.5 хувиар өсч, 18770.81 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,921,535,375,508.83 төгрөг боллоо.


December 22, 2020
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.