2017 ОНД “TESLA”-ИЙГ 60 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРООР ХУДАЛДАХ САНАЛЫГ “APPLE” ХҮЛЭЭЖ АВААГҮЙ


“Tesla” компани “Model 3” загвараа үйлдвэрлэж байх үед буюу 2017 онд “Apple”-д 60 тэрбум ам.доллароор компаниа худалдахаар санал болгосон ч хүлээж аваагүй талаар “Tesla”-ийн Гүйцэтгэх захирал Илон Маск мэдээллээ.

 

Одоогийн энэхүү үнийн дүн нь тус компанийн нийт хувьцааны 10 хувьтай тэнцэж байгаа аж. Тухайн үед “Tesla” компани хамгийн хүнд үеэ туулж байсан талаар Илон Маск “Twitter”-тээ жиргэжээ. Харин үүнээс хэдхэн сарын дараа “Apple” өөрсдийн автомат жолоодлоготой автомашин хөгжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: Bloomberg TV


December 23, 2020
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.