2020.12.23 ӨДРИЙН АРИЛЖАААНЫ ТОЙМ


📌12-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар 28 хувьцаат компанийн 325,153,577.25 төгрөгийн үнийн дүн бүхий 958,157 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
💹Үүнээс “Женко Тур Бюро” ХК (JTB +5.86%) болон “Монгол Шуудан” ХК (MNP +3.68%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Хөвсгөл Алтан Дуулга” ХК (ADU -6.25%) болон “Тавантолгой” ХК (TTL -5.80%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 87,010 ширхэг нэгж эрхийг нийт 9,120,460 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.94 хувиар буурч, 18595.09 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,905,187,529,604.99 төгрөг боллоо.


December 23, 2020
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.