2020.12.24 ӨДРИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ


📌12-Р САРЫН 24-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 33 хувьцаат компанийн 748,158,914.26 төгрөгийн үнийн дүн бүхий 6,262,455 ширхэг хувьцаа арилжигдсанаас 22 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
💹Үүнээс “Булган ундрага” ХК (BUN +15.00%) болон “ЛэндМН ББСБ” ХК (LEND +14.99%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Талх чихэр” ХК (TCK -8.18%) болон “Баянгол зочид буудал” ХК (BNG -6.79%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 32,557 ширхэг нэгж эрхийг нийт 3,415,225 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 73 ширхэг үнэт цаас 7,373,000 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 0.08 хувиар өсөж, 18609.9 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,912,201,153,091.84 төгрөг боллоо

December 24, 2020
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.