САНГИЙН ЯАМ ЯПОН ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАНКТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА


Сангийн яам “Шивээ овоо” ХК, “Багануур” ХК болох уул уурхайн компаниудын техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилготой 37.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийн гэрээг Японы олон улсын хамтын ажиллагааны банкны Дэд бүтэц, байгаль орчны санхүүжилтийн группийн захирал М.Танимототой цахимаар байгууллаа.

Төсөл нь уул уурхайн машин механизмыг дээрх хоёр уул уурхайн компанид нийлүүлж, техник технологийн шинэчлэл хийх боломж олгоно гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ.

Эх сурвалж: GOGO NEWS


December 25, 2020
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.