2020.12.28 ӨДРИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ


📌12-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 665,071,592.04 төгрөгийн үнийн дүн бүхий 5,560,093 ширхэг хувьцаа арилжигдсанаас 17 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
💹Үүнээс “Булган ундрага” ХК (BUN +15.00%) болон “Монголын цахилгаан холбоо” ХК (MCH +13.10%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Женко тур бюро” ХК (JTB -9.73%) болон “Багануур” ХК (BAN -7.14%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 12,048 ширхэг нэгж эрхийг нийт 1,280,649 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр багцын арилжаанд нийт 19,800,000 ширхэг үнэт цаас 2,376,000,000 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 0.28 хувиар өсөж, 18881.69 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,973,488,585,446.43 төгрөг боллоо.


December 28, 2020
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.