2020.12.30 ӨДРИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ


📌12-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 733,350,909.00 төгрөгийн үнийн дүн бүхий 7,477,363 ширхэг хувьцаа арилжигдсанаас 25 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
💹Үүнээс “Булган ундрага ” ХК (BUN +15.00%) болон “Авто импекс” ХК (AOI +12.90%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Ногоон хөгжил үндэсний нэгдэл” ХК (JLT -13.63%) болон “ЛэндМН ББСБ” ХК (LEND -9.29%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 11,200 ширхэг нэгж эрхийг нийт 1,196,303 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 3,055 ширхэг үнэт цаас 306,334,240 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 1.57 хувиар өсөж, 19177.6 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2011 оны 3-р сарын 7-ны өдрөөс хойшх түүхэн дээд хэмжээнд хүрч 3,017,203,280,247.11 төгрөг боллоо.

December 30, 2020
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.