“APPLE” КОМПАНИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ ЭНЭ ОНД 84 ХУВИАР ӨСӨЖ, “AMAZON”-ИЙНХИЙГ ДАВАВ


“Apple” компанийн хувьцааны ханш энэ онд 84 хувиар өсөж, бүх цаг үеийн дээд түвшинд хүрлээ. Сүүлийн нэг сар орчмын хугацаанд тус компани “iPhone 12” ухаалаг гар утсаа худалдаанд гаргаж, автомат жолоодлоготой автомашин үйлдвэрлэх тухайгаа мэдээлээд байгаа юм.

 

Улмаар тус компанийн хувьцааны ханш энэ хугацаанд 13 хувиар өсөөд байна. Хувьцааны ханшийн үзүүлэлтээрээ он гарснаас хойш 80 хувиар өсөөд буй “Amazon”-ийнхийг гүйцлээ.

“Bloomberg”-ийн шинжээчдийн тооцоолсноор “Apple”-ийн орлого ирэх онд 15 хувиар өсөх төлөвтэй байгаа аж. Мөн цэвэр ашиг нь 20 хувиар өсөж магадгүй байна.

Эх сурвалж: Bloomberg TV

 


December 30, 2020
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.