ХЯТАД УЛС ТӨМРИЙН ХҮДРИЙН САЛБАРТ ОХУ, КАЗАХСТАН, МОНГОЛ УЛСТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ


БНХАУ төмрийн хүдрийн салбарт ОХУ, Монгол Улс болон Казахстан улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдгээ Аж үйлдвэрийн яамнаас нь гаргасан гангийн салбарыг хөгжүүлэх баримт бичгийн төсөлд тусгажээ.

БНХАУ-ын компаниудыг Африкийн баруун хэсэг болон Австралийн баруун мужууд дахь төмрийн хүдрийн томоохон төслүүдийн бүтээн байгуулалтаа түргэвчлэхийг шаардаж байна. Мөн төмрийн хүдрийн нэгдсэн худалдааг дэмжиж, ил тод үнэлгээний систем боловсруулахаар зорьж байгаа аж. 2025 он гэхэд гангийн салбарын томоохон группүүдийг байгуулж, ган боловсруулах хамгийн том таван үйлдвэр нь зах зээлийнхээ 40 хувийг бүрдүүлэх зорилт тавьж байгааг энэхүү төсөлд мөн тусгажээ.

Монгол Улсын хувьд төмрийн хүдрээ 100 хувь БНХАУ-д экспортолдог. 2020 оны эхний 11 сард нийт 585.7 сая ам.долларын төмрийн хүдэр экспортолсон бөгөөд энэ нь 2019 оны мөн үетэй харьцуулахад 13 хувиар нэмэгджээ.

Эх сурвалж: Gogo news


January 5, 2021
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.