2021.01.06 ӨДРИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ


📌01-Р САРЫН 06-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр энгийн арилжаагаар 27 хувьцаат компанийн 35,767,626.96 төгрөгийн үнийн дүн бүхий 283,804 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан үзүүлэлттэй байлаа.
💹Үүнээс “Тандэм инвэст” ХК (VIK +14.15%) болон “Монгол шуудан” ХК (MNP +3.93%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Хай би ойл” ХК (HBO -8.33%) болон “Хөх ган” ХК (HGN -2.18%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 20,242 ширхэг нэгж эрхийг нийт 2,186,418 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 5 ширхэг үнэт цаас 504,060 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.12 хувиар буурч, 19024.52 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,007,422,402,018.28 төгрөг боллоо.


January 6, 2021
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.