ЗЭСИЙН ҮНЭ СҮҮЛИЙН 8 ЖИЛИЙН ДЭЭД ТҮВШИНД ХҮРЛЭЭ


АНУ-ын Жоржиа мужийн дахин сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулаад байна. Тиймээс байгаль орчинд ээлтэй дэд бүтцийн төслүүд хэрэгжүүлэх магадлал нэмэгдэж, зэсийн эрэлт өснө гэж шинжээчид таамаглаж байгаа аж.

Харин нийлүүлэлт талаасаа Перуд болж буй эсэргүүцлийн жагсаалын улмаас “Las Bambas” зэсийн уурхайн ойролцоох зам улмаас хаагдаад байна. Улмаар тус уурхайн үйл ажиллагаа зогсож, зэсийн нийлүүлэлт тасалдах магадлалтай болоод байгаа юм.

Пүрэв гарагийн өглөөний байдлаар Лондоны Металлын биржид зэсийн фьючерс үнэ 0.44 хувиар өсөж, тонн нь 8037.50 ам.доллар болоод байна.

Эх сурвалж: Bloomberg TV


January 7, 2021
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.