2021.01.13 ӨДРИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ


📌01-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 31 хувьцаат компанийн 184,961,904.38 төгрөгийн үнийн дүн бүхий 1,340,375 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 17 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
💹Үүнээс “Монгол алт” ХК (ERS +15.00%) болон “Булган ундрага” ХК (BUN +14.91%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Тандэм инвэст” ХК (VIK -11.40%) болон “Гурил тэжээл Булган” ХК (GTJ -11.03%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 21,624 ширхэг нэгж эрхийг нийт 2,319,089 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 0.4 хувиар буурч, 19215.71 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,994,107,336,344.75 төгрөг боллоо.

 


January 13, 2021
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.