“ZOOM” НЭМЖ ХУВЬЦАА ГАРГАХ ЗАМААР 1.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ТАТАН ТӨВЛӨРҮҮЛНЭ


Цахим видео хурлын платформын эрэлт өндөр байгааг ашиглан “Zoom” компани нэмж хувьцаа гарган, 1.5 тэрбум ам.доллар татан төвлөрүүлэх гэж байна.

Нэмэлт хувьцаа нэгдүгээр сарын 14-нөөс эхлэн арилжаалагдах товтой байгаа юм. Цар тахлын үед зайнаас ажиллах горим дэлгэрч, “Zoom”-ийн хэрэглэгчдийн тоо сүүлийн нэг жилд эрс өссөн байна.

Улмаар тус компанийн хувьцааны ханш сүүлийн 12 сард 362 хувиар өсөөд байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар “Zoom”-ийн нэгж хувьцааных нь ханш 356.81 ам.доллар байна.

Эх сурвалж: Investing.com  Bloomberg TV

 


January 13, 2021
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.