2021.01.19 ӨДРИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ


📌01-Р САРЫН 19-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 326,609,308.64 төгрөгийн үнийн дүн бүхий 2,855,599 ширхэг хувьцаа арилжигдсанаас 18 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
💹Үүнээс “Булган ундрага” ХК (BUN +14.97%) болон “Ногоон хөгжил үндэсний нэгдэл” ХК (JLT +14.97%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Э-Транс ложистикс” ХК (ETR -14.81%) болон “Багануур” ХК (BAN -13.65%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 213,512 ширхэг нэгж эрхийг нийт 23,335,772 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр багцын арилжаанд нийт 8,334,000 ширхэг үнэт цаас 250,020,000 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 2.68 хувиар өсөж, 20036.1 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,986,656,128,666.30 төгрөг боллоо.


January 19, 2021
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.