2021.01.21 ӨДРИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ


📌01-Р САРЫН 21-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 32 хувьцаат компанийн 381,014,106 төгрөгийн үнийн дүн бүхий 631,133 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
💹Үүнээс “Булган ундрага” ХК (BUN +14.98%) болон “Ард санхүүгийн нэгдэл” ХК (AARD +12.69%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Сор” ХК (SOR -5.45%) болон “Мик холдинг” ХК (MIK -4.96%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 34,290 ширхэг нэгж эрхийг нийт 3,786,636 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр Хөрөнгөөр баталгаажсан 279 ширхэг үнэт цаас 112,505,000 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 1.84 хувиар өсөж, 20911.95 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,020,172,897,237.92 төгрөг боллоо.


January 21, 2021
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.