ДЭЛХИЙН БАНК 2021 ОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ТӨЛӨВӨӨ БУУРУУЛАХААР БАЙНА


“COVID-19”-ийн эсрэг вакцинжуулалтад хугацаа шаардагдаж байгаа энэ үед дэлхийн эдийн засгийн сэргэлт улам бүр хойшилж магадгүй байна. Дэлхийн банкнаас 2021 оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг дөрвөн хувь болгож бууруулаад байгаа бол энэ долоо хоногт Олон Улсын Валютын Сан шинэчилсэн таамгаа танилцуулах гэж байна.

“COVID-19”-ийн халдварын тархалтыг зогсоохоор авч буй арга хэмжээнээс шалтгаалан Япон, Евро бүс, Их Британийн эдийн засаг огцом унах төлөвтэй байгаа аж. АНУ-д хэдий эдийн засгийг дэмжих багц хөтөлбөр батлахаар зэхэж байгаа ч халдварын тохиолдол дээд хэмжээндээ хүрч иргэдийн зарцуулалт буурсаар байна. Харин зөвхөн БНХАУ-д л “V” хэлбэрийн өсөлт ажиглагдаж байгаа юм.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас чинээлэг улсууд хөгжиж буй орнуудын вакцинжуулалтын хөтөлбөрт тусламж үзүүлэхгүй бол эдийн засгийн хувьд хохирсон хэвээр байхыг анхааруулж байна.Түүнчлэн 2020 онд “Их-7”-ийн орнууд л гэхэд нийт долоон их наяд ам.долларын зээл аваад байгаа юм.

Эх сурвалж: Bloomberg TV


January 25, 2021
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.