“APPLE” КОМПАНИЙН УЛИРЛЫН ОРЛОГО АНХ УДАА 100 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ДАВЖ ӨСЛӨӨ


“Apple”-ийн орлого санхүүгийн жилийн I улиралд жилийн өмнөхөөс 21 хувиар өссөнөөр улирлын орлого нь анх удаа 100 тэрбум ам.доллар давлаа.

Нийт орлогын 64 хувийг нь олон улсын зах зээл бүрдүүлжээ. Өсөлтөд “iPhone”-ийн борлуулалтын орлого 65.6 тэрбум ам.доллар хүрсэн нь голлон нөлөөлсөн байна. 5G сүлжээ дэмждэг “iPhone 12”-ийн эрэлт өндөр байсан төдийгүй, PRO загваруудынх нь шинэчилсэн камер хэрэглэгчдийг илүү татсан гэж тус компани тайландаа онцолжээ.

Хэдий тийм боловч энэ улиралд “AirPods” болон бусад дагалдах хэрэгслүүд, мөн үйлчилгээнийх нь орлогын өсөлт удааширч магадгүй гэж компани тооцоолж байна.


January 28, 2021
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.