2021.02.15 ӨДРИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ


📌02-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 2,577,693,853.40 төгрөгийн үнийн дүн бүхий 15,380,684 ширхэг хувьцаа арилжигдсанаас 18 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 21 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 8 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
💹Үүнээс “Нийслэл өргөө” ХК (NUR+15.00%) болон “Силк нэт” ХК (GFG +14.68%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Глобал монголиа холдингс” ХК (HML -14.40%) болон “Материалимпекс” ХК (MIE -5.45%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 35,188 ширхэг нэгж эрхийг нийт 3,931,395 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр багцын арилжаанд нийт 282,885 ширхэг үнэт цаас 1,131,540,000 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 2.32 хувиар өсөж, 23665.47 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,121,095,994,942.79 төгрөг боллоо.

February 15, 2021
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.