📌”МАНДАЛ ДААТГАЛ” ХК ХУВЬЦААНЫ ҮНИЙН ӨСӨЛТ


Мандал даатгал ХК хувьцааны ханш нэг өдрийн дотор 14.98% -ийн өсөлт үзүүлээд байна.

Мандал даатгал ХК нь олон улсын үнэлгээний даатгалын болон давхар даатгалын компаниудад санхүүгийн зэрэглэл, үнэлгээ тогтоох үйл ажиллагаа явуулдаг АМ Best агентлагаас ерөнхий санхүүгийн чадавхи “B”, урт хугацааны зээлжих зэрэглэл “BB+” гэсэн үнэлгээ авсан бөгөөд цаашдын төлөвийг нь “Тогтвортой” хэмээн үзжээ. Энэхүү зэрэглэлийг гаргахад компанийг олон талаас нь судалж, санхүүгийн үзүүлэлтүүд болон өмнөх хугацааны гүйцэтгэлийг “Strong” буюу “Хүчтэй” хэмээн тодорхойлсон байна.

АМ Best нь 1899 онд байгуулагдсан, АНУ-д төвтэй, Нью Йорк, Лондон, Амстердам, Дубай, Хонконг, Сингапур зэрэг 100 гаруй улс орны томоохон хотуудад үйл ажиллагаа явуулдаг, санхүүгийн зэрэглэл, үнэлгээ тогтоох үйл ажиллагаа явуулдаг нарийн мэргэшсэн тэргүүлэгч агентлаг юм..

Мандал даатгал 2020 оны санхүүгийн тайлангаа танилцуулаад байгаа бөгөөд 2020 онд 4.58 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж нэгж хувьцаанд 7.34 төгрөгийн цэвэр ашиг ногдож байгаа аж. Хувьцааны хаалтын ханш нь өчигдөр буюу 2021.02.16 өдрийн байдлаар 50.66 төгрөг байсан бол өнөөдрийн хаалтын ханш 58.25 болж нэг өдрийн дотор 14.98%  өсөлт үзүүллээ. Энэ нь банкны хадгаламжийн жилийн дундаж хүүтэй (10.1%) харьцуулахад өндөр үзүүлэлт юм.

 


February 17, 2021
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.