МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ 2020 ОНД 5.3 ХУВИАР БУУРСАН БАЙНА


Үндэсний Статистикийн хорооноос Монгол Улсын эдийн засаг цар тахал эхэлсэн 2020 онд урьдчилсан гүйцэтгэлээр 5.3 хувиар буурсныг тайлагналаа.

Ийнхүү Азийн хөгжлийн банкны шинжээчдийн тодорхойлсноор цар тахлын улмаас Монгол Улсын эдийн засаг шилжилтийн үеэс хойших хамгийн том хүндрэл, 2009 оны хямралаас хойших эдийн засаг огцом агшсан анхны тохиолдол болж байгаа нь тоогоор батлагдлаа.

Урьдчилсан дүн “Bloomberg TV Mongolia”-ийн дэргэдэх Эдийн засагчдын клубийн шинжээчдийн таамагтай ойролцоо байна.

Олон улсын байгууллагуудын таамгийг эргэн харвал Дэлхийн банк 5.2 хувь, Азийн хөгжлийн банк 5.3 хувь, “Fitch” агентлаг зургаан хувиар агшина гэж таамаглаад байсан юм.

Салбараар нь авч харвал бууралтын хоёр пункт нь уул уурхай, олборлолтын салбарт, гурван пункт нь үйлчилгээний салбарт ногдож байна. Харин хөдөө аж ахуйн салбар 0.8 пунктээр өсгөх нөлөө үзүүлжээ.

Уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 2020 онд 3.6 их наяд төгрөг болж, өмнөх оноос 9.4 хувиар буурлаа. Энэхүү бууралтад металлын хүдрийн олборлолт өссөн хэдий ч нүүрс, газрын тосны экспорт, олборлолт буурсан нь голлох нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Эх сурвалж: Gogo news

 


February 17, 2021
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.