“УЛААНБААТАР БҮК” КОМПАНИ НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО


УБ БҮК-н зурган илэрц

Барилгын материал үйлдвэрлэлийн “Улаанбаатар БҮК” ХК  ТУЗ-ийн  хурлаар нь 2021 оны 2-р сарын 09-ний өдрийн   №2021/02 тоот тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 30 төгрөг буюу нийт 3,946,425,000 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар боллоо.

Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2021 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох бүртгэлийн өдрөөр гаргах бөгөөд 2021 оны 6-р сарын 01-ний өдрөөс эхлэн “ҮЦТХТ” ТӨХХК-ийн дансанд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Ногдол ашиг тараах мэдээллийг 2021/02/16-нд зарласанаас хойш өнөөдрийн байдлаар /2021/02/18/ хаалтын ханш 597 ₮  буюу өмнөх өдрийн хаалтын ханшаас 14.87 хувиар өссөн үзүүлэлттэй байна.


February 18, 2021
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.