📌ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ИДЭВХИ, ХАНШИЙН ӨСӨЛТ


Гэр гэртээ сайхан шинэлсэн үү? Та бүхэн минь

“Ковид-19 цар тахалтай холбоотойгоор дэлхий дахинаа эдийн засгийн нөхцөл байдал уналтад орж олон аж ахуй нэгж компаниуд зогсолтод ороод байгаа билээ. Энэ үед мөн өсөж байгаа салбарууд ч байна. Яалт ч үгүй вакцин бид бүхэнд хэрэгцээ болж байгаатай холбоотой эрүүл мэндийн салбар дахь вакцин үйлдвэрлэл, эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн компаниуд өсөлттэй явж байна.  Үүнтэй адил манай улс оронд эдийн засгийн уналт бий болж ажилгүйдэл нэмэгдсэн”

 

Монгол банкнаас бодлогын хүүг 6.0 хувь болгож бууруулсантай холбоотойгоор Банкуудын хадгаламжийн хүү буурсанаар иргэд хөрөнгийн зах зээлд хувьцаа, бондын арилжаанд  идэвхитэй оролцож байна.

/Банкуудын хадгаламжийн хүү/

Банкууд Жил хүү
ХХБ 10.20%
Хас банк 9.20%
Хаан банк 9.80%
Төрийн банк 9.90%
Голомт банк 10.00%
Капитрон банк 11.20%
Дундаж хүү  10.05%

2021 он гарсанаас хойш арилжаанд хувьцааны үнийн өсөлт идэвхитэй явагдсан компаниуд

 

Хувьцааны үнийн өсөлт 2021-1 сараас 2 сарын 18  хүртэлх
Хадгаламжийн дундаж хүү /жил/ 10.05%
Таван Толгой ХК 20.30%
АПУ ХК 24.70%
Түмэн шувуут ХК 28.50%
Мандал даатгал ХК 37.10%
Ард Кредит ХК 47.60%
Хөрөнгө оруулалтын сан 48.90%
Ард Даатгал ХК 70.80%
Ард Санхүүгийн нэгдэл ХК 277.40%

 

2 сарын хугацаан дах хувьцааны үнийн өсөлтийг Банкны жилийн хадгаламжийн дундаж хүүтэй харьцуулахад маш өндөр үзүүлэлттэй байна. Иргэдийн санхүүгийн мэдлэг чадвар хөрөнгө оруулалтын идэвхи сайжирч байна гэж дүгнэж болно. Цаашлаад зах зээлд банкууд шинээр нээлттэй хувьцаат компани болох гэж байгаатай холбоотой иргэдийн сонирхол улам ихээр нэмэгдэж байна.

Хувьцаат компаниудын 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн  хугацаа болж эхнээсээ компаниуд үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангаа олон нийтэд танилцуулж байгаа билээ. Тэдгээрээс хувьцаа эзэмшигчиддээ дараах компаниуд ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн.

 

 Хувьцаа эзэмшигчидийнхээ өгөөжийг өндөр байлгах нь хувьцаат компанийн зорилго байдаг тул цаашид компаниудын өрсөлдөх чадвар нэмэгдэж бүтээгдэхүүн үйлчилгээний чанар сайжирч дэлхийд өрсөлдөх түлхэц болж өгдөгөөрөө хөрөнгийн зах зээл онцлог юм.

Хөгжингүй орнуудын Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нь улсынхаа ДНБ-с өндөр байдаг бөгөөд энэ нь улсынхаа эдийн засгийн өсөлтөд чухал нөлөөлдөг. Манай монгол улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 3.1 их наяд ₮ байна.

 

Та гар утсаараа дэлхийн хаанаас ч Монголын Хөрөнгийн Биржийн арилжаанд оролцох боломжтой.


February 19, 2021
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.