💹02-Р САРЫН 19-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ


📌02-Р САРЫН 19-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 1,265,043,865.46 төгрөгийн үнийн дүн бүхий 8,869,648 ширхэг хувьцаа арилжигдсанаас 31 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
💹Үүнээс “Ард кредит ББСБ” ХК (ADB+14.98%) болон “Монгол даатгал” ХК (MDIC +14.84%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Дархан хөвөн” ХК (DAH -9.77%) болон “Мик холдинг” ХК (MIK -9.01%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 374,368 ширхэг нэгж эрхийг нийт 68,243,846 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 2.25 хувиар өсөж, 28622.15 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,439,940,170,017.87 төгрөг боллоо.

February 19, 2021
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.