АНУ-ын эдийн засаг I улиралд 2.3 хувиар тэлэв


АНУ-ын эдийн засаг энэ оны эхний улиралд 2.3 хувиар өссөн нь улирлын дүнгээр саарсан дүн болсныг тус улсын Худалдааны яам мэдээллээ. Тайлант хугацаанд хэрэглэгчдийн зарцуулалт буурсан нь нийт үзүүлэлтэд сөргөөр нөлөөлсөн байна. Хэдий тийм боловч бизнесийн салбар дахь хөрөнгө оруулалт тогтвортой нэмэгдсэн нь эдийн засгийн өсөлтөд нь тодорхой дэмжлэг болжээ. “АНУ-ын шинээр хэрэгжүүлж байгаа татварын шинэчлэл болон Засгийн газрын зарцуулалт нэмэгдсэн нь эдийн засагт нөлөөлж, бодит үр дүн авчраагүй нь I улирлаас харагдаж байна” хэмээн шинжээчид үзсэн байна. Мөн АНУ-ын эдийн засгийн үр бүтээмжит байдал буурч байгаатай холбоотойгоор өсөлт гурван хувьд хадгалагдаж үлдэх магадлал бага байгааг албаныхан онцолж байгаа аж.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


May 1, 2018
Web Design & Website Developed by Safesoft Solution LLC.
All rights reserved.