Европын Холбоо технологийн 200 гаруй компанид орлогын татвар ногдуулж магадгүй


“Google”, “Facebook”, “Amazon” зэрэг технологийн тэргүүлэгч компаниудад гурван хувийн орлогын татвар ногдуулах Европын Комиссын шийдвэр шүүмжлэлд өртөж эхэллээ. Европын Холбооны зарим улсууд болон олон улсын татварын байгууллага энэхүү шинэ татварыг ногдуулахын оронд өөр гарц хайх хэрэгтэй гэж үзэж байгаа юм байна. Тухайлбал, Люксембург, Мальта улсын төлөөлөгчид бүх компаниудад эрх тэгш үйлчлэх, урт хугацааны татварын шийдлийг олох хэрэгтэй гэсэн саналыг гаргажээ. Европын Комиссын шинэ татварт технологийн 200 гаруй компаниуд хамаарагдахаар байгаа юм. Шинэ татварын дүнд Европын Холбооны татварын орлого жилд зургаан тэрбум ам.доллараар нэмэгдэх урьдчилсан тооцоо гарчээ. Европын Комисс дэлхийд тэргүүлэгч технологийн компаниудыг хэтэрхий бага татвар төлдөг, хуулийн цоорхойг ашиглаж татвараас зайлсхийдэг гэж буруутган, шинэ татвар ногдуулах саналыг хүргүүлээд байгаа юм.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


May 1, 2018
Web Design & Website Developed by Safesoft Solution LLC.
All rights reserved.