“Steppe Gold” компани хаалттай хүрээнд гаргасан, тусгай эрхтэй үнэт цаасныхаа хугацааг сунгалаа


Торонтогийн Хөрөнгийн биржид анхдагч хувьцаагаа арилжаалах зөвшөөрлөө аваад байгаа “Steppe Gold” компанийн хаалттай хүрээнд гаргасан, тусгай эрхтэй үнэт цаасны хугацаа дөрөвдүгээр сарын 27-нд дуусах байсныг тавдугаар сарын 21 болгож сунгасан байна. “Steppe Gold”-ийн Монгол дахь гол төслүүд нь “Алтан Цагаан Овоо”, “Уудам хөндий” юм. Тус компани “Алтан Цагаан Овоо” төслийн хүрээнд 20 мянган метрийн өрөмдлөг хийхээр төлөвлөж байгаа аж. Мөн уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, анхны олборлолтоо 2018 онд багтааж хийхээр зорьж байна. Харин Баянхонгор аймгийн нутагт байрлах “Уудам хөндий” төслийн талбайд алтны өндөр илэрц бүхий дөрвөн хэсгийг олж илрүүлээд байгаа ажээ.

“Steppe Gold” компани Торонтогийн Хөрөнгийн биржид хувьцаагаа гаргасны дараа Монголын Хөрөнгийн биржид хувьцаа гаргах талаар сонирхож байгаа гэдгээ мэдээллээ.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


May 1, 2018
Web Design & Website Developed by Safesoft Solution LLC.
All rights reserved.