“T-Mobile”, “Sprint” компаниуд 26.5 тэрбум ам.долларын хэлцэл хийж, нэгдэв


АНУ-ын тэргүүлэх үүрэн холбооны оператор компаниуд болох “T-Mobile” болон “Sprint” компани 26.5 тэрбум ам.долларын хэлцэл хийж, үйл ажиллагаагаа нэгтгэхээр тохиролцлоо. “T-Mobile”-ийн толгой компани “Deutsche Telekom” шинээр байгуулагдсан компанийн 42 хувийг, саналын эрхтэй хувьцааны 69 хувийг эзэмших юм байна. Харин 27 хувийг нь “Sprint”-ийн 85 хувийг дангаар эзэмшигч “Softbank” компани эзэмшихээр болжээ. Үйл ажиллагаа нь нэгдсэний дараа шинэ компанийг “T-Mobile”-ийн Гүйцэтгэх захирал Жон Лежер удирдахаар аж.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


May 1, 2018
Web Design & Website Developed by Safesoft Solution LLC.
All rights reserved.