“ЛЭНДМН” БОНД


👋 ФИНТЕК САЛБАРЫН ХАМГИЙН АНХНЫ НЭЭЛТТЭЙ БОНДЫГ “ЛЭНДМН ББСБ” ХК МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ДЭЭР ГАРГАЛАА.🏅

Манай компани ЛэндМн ББСБ ХК ийн 17 хувийн хүүтэй, Монголын хөрөнгийн биржээр нээлттэй арилжаалагдах бондыг Мирае ассэт ҮЦК тай хамтран гаргаж байгаа бөгөөд найдвартайөндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт хийх боломжийг санал болгож байна. Уг төсөлд аудитын компаниар “Эрнст Энд Янг Монгол” ХХК, хуулийн зөвлөхөөр “Эм Ди Эс Энд Хаанлекс” ХХН, үнэлгээний байгууллагаар “Итгэлт Эстимэйт” ХХК, синдикат компаниар “Райнос Инвестмент ҮЦК” ХХК тус тус ажиллалаа.

ЛэндМН бонд нь татварын багц хуулиуд шинэчлэгдэж нээлттэй өрийн хэрэгслийн хүүгийн орлогын татвар 5% болсон татварын таатай орчинд гарч буй анхны бонд болж байгаа ба өнөөгийн Ковид-19 цар тахлын үеийн эдийн засгийн орчинд хөрөнгө оруулагчид тогтмол өгөөжтэй, харьцангуй эрсдэл багатай шинэ бүтээгдэхүүн санал болгож буйгаараа онцлог юм.

Үнэт цаас гаргагч нь нэг жилийн (12 сар) хугацаатай, 17.0%-ийн хүүтэй, нэгж бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 50,000 ширхэг бондыг санал болгож байгаа ба нийт 5,000,000,000 төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлэхээр төлөвлөөд байна. Татан төвлөрүүлсэн хөрөнгийг үндсэн үйл ажиллагаа болох зээлийн санхүүжилтэд зарцуулах юм.
Анхдагч зах зээлийн арилжаа ирэх даваа гариг буюу 2020 оны 06 сарын 15-ны өдрөөс эхлэн 2020 оны 06 сарын 19-ны өдрийн 15:00 цаг хүртэл үргэлжилнэ.
“ЛэндМН ББСБ” ХК нь санхүүгийн хүртээмжтэй байдлыг технологийн тусламжтайгаар нэмэгдүүлэх цоо шинэ финтек шийдэл буюу гар утастай хүн бүрт зориулсан хамгийн хялбар цахим зээл, цахим төлбөр тооцооны шийдлийг Монголын санхүүгийн салбарт амжилттай нэвтрүүлж, өнөөг хүртэл зах зээлд тэргүүлэгч байр сууриа хадгалсаар байна. 2018 онд Монголын финтекийн салбарын анхны IPO хийж нийт 44.0 тэрбум төгрөгийн захиалгыг авсан нь хөрөнгийн зах зээл дээр түүхэн дээд рекордыг тогтоож байсан билээ. Менежментийн чадварлаг багтай, байгуулагдсанаасаа хойш тасралтгүй өсөлт үзүүлж байгаа билээ.
Үнэт цаас гаргагч ЛЭНДМН ББСБ ХК
Үнэт цаасны төрөл Урамшуулалтай бонд
Үнэт цаасны нэрлэсэн үнэ 100,000 төгрөг
Үнэт цаасны тоо ширхэг 50,000 ширхэг
Үнэт цаасны үнийн дүн 5,000,000,000 төгрөг
Үнэт цаасны хугацаа 12 сар /365 хоног/
Үнэт цаасны хүү 17 хувь /жилийн/
Хүү төлөх хугацаа Хугацааны эцэст
Хөрөнгийн зарцуулалт Зээлийн санхүүжилт
Барьцаа хөрөнгө Үнэт цаас гаргагчийн 250 сая ширхэг хувьцаа
Арилжаалах зах зээл Монголын Хөрөнгийн Бирж
Андеррайтер Ард Капитал Групп ҮЦК ХХК
Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК ХХК
👇ДАРААХ ДАВУУ ТАЛУУДТАЙ:
💡17% ӨГӨӨЖ / ХАДГАЛАМЖИЙН ХҮҮНЭЭС ӨНДӨР/ 📊

💡ХҮҮГИЙН ОРЛОГЫН ТАТВАР ЕРДӨӨ 5% 🔋

💡НЭЭЛТТЭЙ ТУЛ МХБ ДЭЭР АРИЛЖААЛАХ БОЛОМЖТОЙ 💸

💡САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО, МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ 📋

💡КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА АШИГТ БАЙДАЛ 2017 ОНД БАЙГУУЛАГДСАН ЦАГААСАА ХОЙШ 68 ДАХИН /6767,2%/САЙН/ ӨССӨН 📈

💡“ЛэндМН” ББСБ 2018 ОНЫ 3 САРД ОЛОН НИЙТЭЭС 5 ТЭРБУМ ТӨГРӨГ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЭХЭЭР /IPO/ ЗАРЛАХАД 41,3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗАИАЛГА ИРҮҮЛЖ, МХБ-ИЙН ТҮҮХЭНД ХАМГИЙН ӨНДӨР ЗАХИАЛГА БҮХИЙ ШИНЭ АМЖИЛТ ТОГТООЖ БАЙСАН.

ТА ДЭЛГЭРЭНГҮЙ ТОДРУУЛБАЛ : 7731-0262  99087502  88043898  99157984 

June 13, 2020
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.